COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Хүдэрчулууны Хулан
06 сарын 27, 2025

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдааныг 2026 оны наймдугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна.

Засгийн газрын тогтоолоор тус Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан. БОУАӨ-ийн сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга Батын Батбаатар Үндэсний хорооны тавдугаар хуралдааныг өчигдөр/2025.06.27/ хуралдууллаа.  

Хуралдааны эхэнд Б.Батбаатар сайд “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах нь аль нэг яам, хэн нэгэн сайдын нэр хүндийн асуудал биш Монгол Улсын тухай олон улсад яригдах асуудал. 

Иймээс өнөөдөр хурлыг зохион байгуулах Үндэсний хороог нэгдсэн удирдлагаар хангах, бэлтгэл ажлын албадын чадавхыг сайжруулах түүнд зориулсан бүтцийг нэмэгдүүлэх, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас COP-17-той холбоотой худалдан авалтын төлөвлөгөө, эрх зүйн орчныг судлах, хөрөнгө оруулалт татах, Тусгай сан эсвэл Төслийн нэгж байгуулах тогтоолын төсөл танилцуулах шаардлагатай” гэлээ. 

Дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний хорооны гишүүд байр сууриа солилцлоо.
 Үргэлжлүүлэн Б.Батбаатар сайдын зүгээс COP-17 хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаа тайлагнах, тулгамдаж байгаа асуудлуудаар  санал боловсруулах хугацаатай үүрэг өглөө.

Холбоотой сэдвүүд

уур амьсгалын өөрчлөлт cop17

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.