ЛОНДОН. /BBC/. Манай улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа бүрэн зогсоохын тулд ард иргэд амьдралын хэв маягаа ихээхэн өөрчлөх шаардлагатай гэж Их Британийн Засгийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн, профессор Ян Бойд мэдэгджээ.


Өнгөрсөн зургадугаар сард Их Британийн Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөний дагуу 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэг болгох зорилт тавьсан юм. 


Уг үзүүлэлтийг тэг болгохын тулд Их Британичууд тээврийн хэрэгсэл, хувцас, эд материалын хэрэглээгээ багасгаж, улаан мах зэргийн “тансаг зэрэглэлийн” хүнсийг бага хэрэглэх шаардлага үүсэж байгаа ажээ.  “Бид өөрсдийн хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Хүлэмжийн хийн ялгарал нь хэрэглээнээс үүдэлтэй тул үүнийг багасгахгүйгээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх боломжгүй” гэж Я.Бойд хэлсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг