Увс нуур бөхийн гал үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн барилдаан Бөхийн өргөөнд болж өнгөрлөө. “Монгол бөхийн баяр” нэрийн дор тэмдэглэсэн уг барилдаанд шилдэг 256 бөх барилдаснаас Монгол Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Монгол Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.

Мөн энэ үеэр Увс нуур бөхийн галын тэргүүнээр олон ажил ажилласан Д.Дорлигжав ажлаа өгсөн байна. Тэрбээр нутгийнхаа галын тамгаа нутгийн зөвлөлийн хурлаар сонгогдсон БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа. 

“Увс нуур” бөхийн гал байгуулагдсан 20 жилийн түүхэндээ улсын наадмын 5 түрүү, 5 үзүүр, их шөвөгт 12 бөх, улсын цолтон 30 гаруй мөн дэлхийд нэр алдраа дуурсгасан алдартнуудыг төрүүлсэн гэдгээрээ алдартай.