УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймаг нь сонгуулийн гурван мандаттай. Энэ удаа улс төрийн нам, эвслээс 18, бие даан таван хүн нэр дэвшлээ. Тэднээс АН-аас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 26,644 хүний саналаар тэргүүлсэн юм. 

Тэрбээр "Улаан тойрог" буюу МАН-ын дархлагдсан гэгддэг тойрогт бусад нэр дэвшигчдээс илт давуугаар олон санал авч чадлаа. Ийнхүү Увс аймгийн сонгогчид 1992 оноос хойш анх удаа Ардчилсан намаас нэр дэвшигчид итгэл хүлээлгэж байгаа юм.

Одонгийн Цогтгэрэл нь 1000 залууг нэгтгэж 5000 ажлын бий болгох шийдлийг санал болгож мөрийн хөтөлбөртөө багтаажээ.

Тэрбээр ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч гэдгээрээ олонд танигдсан. О.Цогтгэрэл оюутан ахуй цагаасаа л бизнес хийхээр оролдож, талх нарийн боовны цех ажиллуулж, зайрмагны аяга хийх машин зарж, сумаасаа хот руу ном зөөж, бүгдийг өөрийн гараар хийж иржээ. Өдгөө түүний үүсгэн байгуулсан компани хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, тээвэр зуучлал, барилга, уул уурхай зэрэг нийт 12 охин компанитай, мянга таван зуун ажилтантай корпораци болон өргөжиж, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж буй.

Саналын тоо:

-АН: О.Цогтгэрэл 26,644 санал

-МАН: Ч.Хүрэлбаатар 22,562 санал

-МАН: Б.Чойжилсүрэн 21378