Олон нийтийн дунд, энэ жилээс эхлэн хурдан морины уралдаанч хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр, 20 сая төгрөгийн үнэлгээтэйгээр гэнэтийн ослын даатгалд нэг жилийн хугацаатай даатгуулж байгаа тухай мэдээлэл тархаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих газар албан ёсны цахим хуудсандаа “Уяачдын анхааралд” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн “Хурдан морины уралдаанд оролцох хүүхэд бүртгүүлэхэд бүрдүүлэх зүйлс”-ийн жагсаалтын гуравдугаарт “Гэнэтийн ослын даатгалын хураамж 100.000 төгрөг заавал даатгуулсан байх /Заавал шаардана/” гэж мэдэгджээ.

Харин Монгол Улсын Иргэний хуулийн 438.1-д “Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно” гэж заасан байдаг. Мөн Даатгалын тухай хуулийн 14.2.5-аар сайн дурын даатгалын хураамжийн хэмжээг тогтоох аргачлалыг зааж өгсөн. Даатгалын хураамжийг үндэслэлгүй тогтоох нь даатгагч, даатгуулагчдад тэгш бус байдал, хохиролтой нөхцөл, эс бөгөөс дарамт үзүүлэхүйц нөхцөл үүсгэж болзошгүй эрсдэлтэй тул Санхүүгийн зохицуулах хороо даатгагчдын хураамжийн хэмжээ, бүтээгдэхүүний үнэлгээний актуар тооцоололд нарийвчлан хяналт тавьж ажилладаг юм.

Хорооны 2015 оны 407 дугаар тогтоолоор батлан мөрдүүлж буй “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-ын хүрээнд нөхцөл, шаардлага хангасан даатгалын бүтээгдэхүүнийг Хороо бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар Хороонд даатгалын 11 компани хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүнүүдээ бүртгүүлээд байгаа бөгөөд иргэд, уяачид даатгагчаа өөрөө сонгож, даатгалын үнэлгээгээ хуулийн дагуу даатгагчтайгаа харилцан тохиролцож тогтоох эрхтэйг сануулж байна.

Хороонд бүртгэлтэй хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүнүүд

Даатгалын компанийн нэр

Даатгалын бүтээгдэхүүний нэр

Бүртгэсэн Огноо

Бүртгэлийн дугаар

1

"Ард даатгал" ХХК

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2015.07.06

6/3371

2

"Бодь даатгал" ХХК

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2014.07.10

6/3146

3

"Миг даатгал" ХХК

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2015.07.07

7/3376

4

"Монгол даатгал" ХХК

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2015.05.22

7/2630

5

"Монре даатгал" ХХК

Хурдан морины хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2014.07.02

6/3023

6

"Мөнх даатгал" ХХК

Хурдан морины хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2014.07.02

6/3023

7

"Номин даатгал" ХХК

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2014.07.10

6/3146

8

"Практикал даатгал" ХХК

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

 2014

 

9

"Соёмбо даатгал" ХХК

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2015.04.21

7/2106

10

"Тэнгэр даатгал" ХХК

Хурдан морь унаач хүүхдийн даатгал

2007.04.26

58

11

"Хаан даатгал" ХХК

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2013.08.30

6/3350