Х.Оргил
07 сарын 12, 2020
Хол явж барилдаагүй Сумын заан
Хот орж зодоглоогүй Сумын заан
Армийн гурван жил Хил дээр зогсож
“Аз дутаж” “Алдарт” ороогүй
Сумын заан
Ардын их баяр наадмаар аваргуудыг
“Араажаваар” цоллоход
Өөрийгөө цоллосон юм шиг баярладаг
Гуяа алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн юм шиг
Эрэлд явж
“Эр бор харцага”-ыг
Тэрлэгээ гандтал
Хээр дуулж,
Морь шинжиж
Өссөн, бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо, сурсан
Ганц мэхээ
Хориогүй хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс
Залууг
Зартайгаас
Зааныг ч давдаг!
Ганц тэр мэх нь
Гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл бардам зан,
Хүүхнүүдийн харц
Дуртай нь ч бас
Дунгуйлдаж хаячихаад,
“Манаатай хө” гэж алга болчихоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Дээш арсаж зодогловол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөдөө өгсөж барилдвал
Өвгөд нь үгүйлэх
Сумын заан.
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
адуу дэллэж,
Сураг тавьж
эрэлд явж
Сумандаа л барилдаж
Дандаа биш ч түрүүлж
Даага хөтөлсөн
Сумын заан.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.187.170] ・ 2021.02.05 Хариулах
хөрш сумын хөрстэй хүрэн цөстэй хүргэр эрийг хүсэл бардам зан хүүхнүүдийн харц засуултай нь ч бас дунгуйлдаж хаячихаад манаатай хө гэж адуундаа яараад маргааш нь ч ирээгүй сумын заан
Зочин [66.181.187.170] ・ 2021.02.05 Хариулах
манаатай хө гэж адуундаа яараад маргааш нь ч ирээгүй сумын заан
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй