“Virtuoso Gala Concert-2025” ирэх сарын 6-нд болно

Л.Дэлгэрмаа
11 сарын 24, 2025

Виртүс академиас Гарамгай уран бүтээлчдийн уламжлалт “Виртуозо гала концерт”-оо 22 дахь жилдээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт ирэх сарын 6-ны үдэш Улсын филармонийн концертын танхимд болох аж. Энэ удаагийн гала концертод уран бүтээлийн сүүлийн үеийн амжилт, уран чадварлаг тоглолтоор нь дараах уран бүтээлчдийг сонгож урьсан байна.

Үндэсний хөгжмийн уран бүтээлчид

Зураг
Тайлбар















1.         Морин хуур, У.Төгсжаргал 

МУК-ийн ЕБС-ийн 7-р ангийн сурагч

(2024 оны зун Өмнөговь аймагт болсон Морин хуурын олон улсын VII наадмын хүрээнд зохион байгуулсан Морин хуур сонирхогчдын уралдааны тэргүүн байрын шагналт. 2025 оны эхээр ОХУ-д цахимаар зохион байгуулсан Д.Шостаковичийн дурсгалд зориулсан хөгжмийн олон улсын уралдаанд тэргүүлж, харин А.Бородины нэрэмжит уралдаанд II байр эзэлсэн)

Тоглох зохиол: Ц.Сүхбаатар “Үүлэн бор” 

Мэргэжлийн багш СТА, БТА Ш.Болдбаатар


2.         Ятга, М.Амина

МУК-ийн ЕБС-ийн 9-р ангийн сурагч

(ОХУ-д болсон “Кубок Байкала” олон улсын уралдааны тэргүүн  байрын эзэн. Энэ онд  АНУ-ын Чикаго хотод зохион байгуулсан олон улсын  уралдаанд амжилттай оролцсон. Ятга хөгжимд зориулан хэд хэдэн зохиол бичээд буй авьяастан)

Тоглох зохиол: Өөрийн бүтээл “Зүрхэн эрдэнэ”

Мэргэжлийн багш МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ


3.         Хуучирч Г.Нандин-Эрдэнэ

МУК-ийн Мэргэжлийн сургуулийн I курсын оюутан

(2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Шанхай хотод болсон Олон улсын хөгжимчдийн  "Magnolia" уралдаанд тэргүүн байр эзэлсэн)

Тоглох зохиол: Жоу Вэй, "Усан үзэм боловсорлоо"

Мэргэжлийн багш СТА, БТА У.Одонтунгалаг

Төгөлдөр хуурч Т.Мөнхсоёл

4.         Шанзчин М.Солонго

МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курсын оюутан

ҮУИТ-ын хөгжимчин

(Өсвөрийн залуу хөгжимчдийн "Гэрэгэ"  улсын анхдугаар уралдааны III байрын шагналт. 2025 оны хавар болсон Консерваторийн хүндэт профессор Н.Зүмбээгийн нэрэмжит Өсвөрийн шударга хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд I, доктор, профессор Л.Оюунчимэгийн нэрэмжит “Өвлөн хөгжимдөхүй-IV” улсын уралдаанд II байр эзэлсэн) 


Тоглох зохиол: Ли Бо Чан, ”Намрын сүүлчээр” 

Мэргэжлийн багш дэд профессор, БТА, СТА М.Энхнар

Төгөлдөр хуурч Э.Амина


5.         Ёочинч Б.Хатансарнай 

МУК-ийн Мэргэжлийн сургуулийн I курсын оюутан


(2025 онд ОХУ-д болсон Н.Будашкины болон А.Бородины нэрэмжит олон улсын цахим уралдаан, мөн оны хавар болсон профессор Л.Оюунчимэг багшийн нэрэмжит Улсын уралдааны тэргүүн байрын эзэн.  

БНЧУ-д Олон улсын цимбал хөгжмийн холбооноос зохион байгуулсан Цимбал, түүнтэй төст хөгжмийн олон улсын 16 дугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн) 

Тоглох зохиол: Ф.Лист, Унгар рапсоди №2

Мэргэжлийн багш БТА, СТА Б.Болорцэцэг

Төгөлдөр хуурч Г.Уугандэлгэр



Сонгодог уран бүтээлчид


6.         Төгөлдөр хуур, Г.Бадмаараг            

МУК-ийн ЕБС-ийн 5 дугаар ангийн сурагч


(2024 онд БНЧУ-д болсон Төгөлдөр хуурчдын олон улсын “Virtuosi per musica di piano forte” уралдаанд I байр эзэлсэн. МУК-иос зохион байгуулсан Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын IV уралдаанд тусгай байр эзэлсэн. 

2025 оны зун Итали улсад болсон “Ibla grand prize” уралдаанд Top winner шагналтан болж, мөн тус улсад болсон “Bartok Kabelevsky” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн)

Тоглох зохиол: Д.Кабалевски, Сонатина Op.13, No. 1, 3-р хэсэг 

Мэргэжлийн багш БТА, СТА О.Лхагвасүрэн


7.         Виолончельч Ч.Цэцэн

МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курсын оюутан

(Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны II, БНЧУ-ын Хераны нэрэмжит Өсвөрийн виолончельчдын уралдааны I болон II байрын эзэн. Энэ онд Франц улсад болсон Өсвөрийн виолончельчдын Олон улсын "Flame" уралдаанд тэргүүн байр эзэлсэн)

Тоглох зохиол: К.Давыдов, Усан оргилуурын дэргэд Op. 20 No. 2

Мэргэжлийн багш МУГБ Ш.Дуламсүрэн

Төгөлдөр хуурч А.Мандалноров


8.         Төгөлдөр хуурч О.Нандин

МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курсын оюутан 

(2024 онд БНЧУ-д болсон “Virtuosi per musica di piano forte” уралдаанд II байр эзэлсэн. А.Скрябины зүүн гарт зориулсан прелюди-ноктюрн зохиолоор Хойд Бохемиан театрын захирал Милос Формажекийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн. 

2025 онд “Норовбанзад” сангаас зохион байгуулсан "Төгөлдөр хуурчдын уралдаан-2025”-д "концерто" төрөлд гран при шагнал хүртэн, ирэх оны I сард Токио хот дахь  Hamarikyu Asahi Hall-д Tacticart Orchestra-тай тоглох эрхээр шагнуулсан.

Мөн Испани улсын Бенаскэ хотын, олон улсын цөөхүүл хөгжмийн “Beyond the Music” фестивальд 7 дахь удаагаа оролцож, ганцаарчлан болон симфони оркестртой гоцлон тоглосон.

Тоглох зохиол: Ф.Лист, “Баатарлаг” этюд 

Мэргэжлийн багш МУГЖ С.Саянцэцэг


9.         Хийлч М.Азжаргал

МУК-ийн Мэргэжлийн сургуулийн I курсын оюутан


(БНЧУ-ын Я.Косианы нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны II, ОХУ-ын Хөгжмийн олон улсын “Найдал” уралдааны III, МУК-иос зохион байгуулсан Өсвөрийн чавхдаст хөгжимчдийн гуравдугаар "Талант-2024" уралдааны II байрын шагналт. Казахстан улсад болсон Чавхдаст хөгжимчдийн олон улсын “Смычковый хоровод” уралдааны III байрын эзэн)

Тоглох зохиол: Вьетан, Рондино

Мэргэжлийн багш МУК-ийн хүндэт профессор, СТА, БТА Ж.Энхтуяа болон Б.Билгүүн

Төгөлдөр хуурч Э.Ундрах


10.       Цохивор хөгжимчин Б.Марал

МУК-ийн Мэргэжлийн сургуулийн III курсын оюутан


(Латви улсад болдог Үлээвэр, цохивор хөгжимчдийн олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт. 2024 онд БНСУ-д болсон “Jeju international Brass & Percussion competition”, ХБНГУ-ын “Marimba Festival” уралдаанд амжилттай оролцсон. 

2025 оны хавар болсон МУГБ Б.Зоригтын нэрэмжит Мэргэжлийн цохивор хөгжимчдийн  улсын анхдугаар уралдаан, мөн түүний дараа болсон Өсвөрийн үлээвэр, цохивор хөгжимчдийн улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн)

Тоглох зохиол: Luminosity II by Tomasz Golinski, Marimba

Мэргэжлийн багш Ц.Энхбаяр


11.       Төгөлдөр хуурч А.Мандалноров

МУК-ийн багш


(Монгол Улсад 2024 оны 11 дүгээр сард зохион байгуулсан суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын IV уралдааны III байрын шагналт)

Тоглох зохиол: Ш.Өлзийбаяр, Рапсоди


12.       Төгөлдөр хуурч О.Энхмөнх

Улсын филармонийн хөгжимчин


(Монгол Улсад 2024 оны 11 дүгээр сард зохион байгуулсан суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын IV уралдааны III байрын шагналт)


Тоглох зохиол: Ф.Шопен, этюд опус 10, №5


13.       Төгөлдөр хуурч Г.Болормаа 

МУК-ийн багш

(Монгол Улсад зохион байгуулсан суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны II байрын шагналт)

Тоглох зохиол: С.В.Рахманинов, Элегия ми-бемоль минор


14. Дуучин Х.Мөнхтүвшин, Баритон

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин

(2025 оны 9 дүгээр сард Казахстан улсад болсон тус улсын дуурийн алдарт дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит олон улсын 13 дугаар  уралдаанд тэргүүн байр эзэлсэн. 

Мөн сард Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болсон Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын нэрэмжит Дуурийн дуучдын IV уралдаан, 7 дугаар сард ОХУ-д болсон алдарт тенор С.Я.Лемешевийн нэрэмжит Дуурийн дуучдын олон улсын уралдаанд тус бүрт нь III байрын шагнал хүртсэн)

Дуулах бүтээл: С.Кардилло, CORE ’NGRATO, Н.Жанцанноров “Би хувьтай гэгдэх хүний нэг”

Төгөлдөр хуурч Н.Уугандэлгэр

15.       Хийлч Х.Санчир

Улсын филармонийн симфони найрал хөгжмийн ерөнхий концертмейстер 

(Япон улсын Хёго хотын оркестрын туслах концертмейстерээр дөрвөн жил, ОХУ-ын Иркутск хотын Филармонийн туслах концертмейстер, гоцлол хөгжимчнөөр хоёр жил ажиллаад ирсэн. 

2010 онд АНУ-ын Нью-Йорк хотод Залуучуудын филармонийн оркестрт Carnegie Hall болон бусад танхимд “Дэлхийн энх тайваны төлөө" нийт 7 удаа тоглосон. 2015 онд анхны бие даасан тоглолтоо хийж байлаа. 

2022-2024 онд Иркутск хотын Филармонийн оркестр ОХУ-ын олон хотод, мөн БНХАУ-д аялан тоглоход сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг гоцлон хөгжимдөж байв. 

2025 онд Монгол Улсын филармонийн симфони оркестртой В.А.Моцартын хийлийн концерт №5 болон П.И.Чайковскийн хийлийн концертыг Д.Нямдаш болон Б.Энхбаатар нарын удирдаачийн удирдлага дор тус тус амжилттай тоглосон)

Тоглох зохиол: Витали, Чаконне. Хийл, төгөлдөр хуурт зориулсан бүтээл

Төгөлдөр хуурч О.Урангоо

“VIRTUOSO GALA CONCERT-2025”-ын талаар тодруулах бол 99776917, 88037007 утсаар асууна уу. 





Холбоотой сэдвүүд

тоглолт урлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.