Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Сөүл хот дахь салбарт саналаа өгөх сонгогчид тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд саналаа өгнө.

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь баталгаажсан сонгогч Та 5 дугаар сарын 30 /Ням гараг/, 31-ний /Даваа гараг/ 07:00-22:00цагийн хооронд иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортоо авч Элчин сайдын яамны байранд биечлэн ирж саналаа өгөх юм байна.