Л.Дэлгэрмаа
09 сарын 04, 2026
“2026 оны Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-ны өдрүүд буюу ирэх бямба, ням гарагт Д.Сүхбаатарын талбайд болж, Күккивоны таеквондогийн үзүүлэх тоглолт, K-POP концерт зэрэг биечлэн оролцох хөтөлбөрөөр дамжуулан Солонгосын төрөл бүрийн соёлыг танилцуулна.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах энэхүү арга хэмжээ нь Элчин сайдын яамнаас Монгол-Солонгос хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, соёлын солилцоог өргөжүүлэх зорилгоор 2015 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Солонгосын соёлын томоохон баяр юм.
Соёлын өдрүүд бямба гаргийн 13:30 цагт Күккивоны таеквондогийн үзүүлэх тоглолтоор эхлэх бөгөөд тус тоглолтоор дэлхийн өндөр түвшний таеквондогийн ур чадвар, эрч хүчтэй үзүүлбэрийг толилуулах бол үргэлжлүүлэн 14:00 цагт хүндэт зочид, төлөөлөгчид оролцсон албан ёсны нээлт болно.
Нээлтийн дараа “NAVILLERA” охидын хамтлагийн K-POP тоглолт болно. Мөн хоёр өдрийн турш Солонгос ардын уламжлалт тоглоомын тэмцээн, Монгол ардын үндэсний урлагийн тоглолт, “K-Food Challenge”, Монголын K-POP сонирхогчдын “OPEN MIC” ковер дууны тайз, “Random Play Dance” зэрэг үзэгчид Монгол-Солонгосын соёлыг нэгэн зэрэг мэдэрч, биечлэн оролцох төрөл бүрийн хөтөлбөртэй зохион байгуулна.





Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.