Peak.mn
10 сарын 16, 2024
Загварын дуулиант Victoria’s secret шоу таван жилийн завсарласаны эцэст шоу тайзнаа эргэн ирээд буй.
Шүүмжлэгчдээс хүртээмжтэй байдал дутуу гэж үнэлэгдэн цуцлагдаж байсан тус шоу энэ жил өмнөх хэв маягаа эвдэн шинэхэн өнгө төрхтэйгөөр зохион байгуулагдлаа.
Тухайлбал, загвар өмсөгчид 170см-аас дээш өндөртэй, 52-57кг жинтэй байх гээд шаардлагатай гэх хатуу шаардлагуудыг тавьж ирсэн. Тэгвэл энэ удаа эмэгтэйчүүдийн биеийн бүхий л хэлбэрийг тодруулан харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүдийн дур булаам агшнуудаас хүргэе.
Сахиусан тэнгэр заавал туранхай байх ёстой гэдэг ойлголтыг халав
Эшли Грахам, Палома Элсессер нар загварын ертөнцөд мяраалаг бүсгүйчүүд ч бас өөрсдийн байр суурьтай гэдгээ харууллаа.
Эшлигийн хувьд 23 жилийн өмнөөс загварын ертөнцөд хөл тавьсан хэдиы ч энэхүү тайзан дээр анх гарч буй. Тэрбээр ямар их баяр, хөөртэй бас догдолж байгаагаа нийгмийн сүлжээнд илэрхийлжээ.
Хөгширсөн ч сахиусан тэнгэр хэвээрээ
Даутзен Кроес нь 2005 онд 20 настай байхдаа энэхүү тайзан дээр анх алхжжэ. Сүүлийн арван жил тайзан дээр гараагүй, бага зэрэг үрчлээ суусан ч үзэсгэлэнтэй хэвээрээ. Тэрбээр “Бид хөгшрөлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би бүх зүйлээс гоо үзэсгэлэнг олж харахыг чухалчилж үздэг болсон” хэмээн ярьжээ.
Чехийн загвар өмсөгч, жүжигчин Эва Герциговагийн хувьд өдгөө 51 настай. Карьерынхаа туршид дэлхийн брендүүдийн нүүр царай болсон нэгэн. Тайзан дээр гялалзаж одоо ч хэвээрээ гэдгээ батлан харууллаа.
Хөхний хорт хавдартайгаа тэмцэж буй 56 настай Карла Бруни
1990-ээд оны үед байж болох бүхий л томоохон брендийн нүүр царайгаар тодорч явсан модел бол Карла Бруни.
Дөрвөн жилийн өмнө өөрийгөө хөхний хорт хавдартай гэдгээ оношлуулж мэдсэн аж. Жил бүрийн өдийд сард хөхний хавдартай тэмцэх сар болдог. Тэрбээр охид бүсгүйчүүдийг жил бүр маммографийн шинжилгээ хийлгэж байхыг уриалдаг хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.
Транс-моделиуд анх удаа сахиусан тэнгэрийн далавчаа зүүлээ
Валентина Сампайо, Алекс Консани нар энэ тайзан дээр алхсан анхны транс загвар өмсөгчид болж нэгэн түүхийг бичив.
Энэ жилийн “Victoria’s secret” шоу хүрээгээ улам өргөжүүлэн тэлж төрөл бүрийн эмэгтэйчүүдийн төлөөллүүдийг оролцуулан, тэдний гоо үзэсгэлэнг харууллаа. Үзэгчид удаан хугацааны туршид хараагүй хайртай загвар өмсөгчдөө хараад сэтгэл нь хөдөлснөөр барахгүй эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдсэн тухай Австралийн “Bazaar” сэтгүүлдээ Дани Махер хуваалцжээ.
Эх сурвалж: People.com
Бэлтгэсэн: Н.Жавхлан
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.