МОСКВА. /Rambler News Service/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэр хүнд сүүлийн 5 сарын хугацаанд өссөн тухай  Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн тэргүүн Валерий Федоров мэдэгджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч В.Путины үйл ажиллагааг Оросуудын 62 хувь нь сайшааж байсан бол 5 дугаар сард энэ үзүүлэлт 66 хувь болтлоо өссөн байна. Түүнчлэн ОХУ-ын төрийн тэргүүний үйл ажиллагааг сайшаахгүй байгаа хүмүүсийн тоо 4 хувиар буурчээ. 

Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төв өнгөрсөн долоо хоногт улс төрчдөд итгэх итгэлийн үнэлсэн жагсаалтыг гаргасан юм. Энэ жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 31.7 хувийн саналаар тэргүүлсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар жагсаалтын эхний гуравт бичигджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг