Washington Post сонинд Монголын улс төр болон авлигалын тухай ийн бичжээ.

Монгол улсын Засгийн газар болон улсын өмчит албан байгууллагуудад нийт 8 мянга гаруй ажлын байртай. Гэвч эдгээр томилгоо бүгд үнэтэй. Салбарын сайд  болоход $400,000, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын захирал $120,000, мэргэжилтэн болоход $4000 төлдөг ажээ.

Сонгуулийн компанит үйл ажиллагааг явуулахын тулд нам бүр ийм хэлбэрээр мөнгө босгодог болсоор удаж буй. Монголчуудын нэрлэдэгээр "60 тэрбумын хэрэг" нь 1990-ээд оны ардчилсан хувьсгалаас хойших улс төрийн хамгийн том скандалуудын нэг юм. Энэ үйл явдал ардчиллын гол үндэс нь сул дорой байгааг харуулсан явдал болжээ.

"Defacto" вэб сайтыг эрхэлдэг, нөлөө бүхий биеэ даасан эдийн засагч Д. Жаргалсайхан энэ талаар “Авлигын эх сурвалж нь сонгуулийн санхүүжилт гэдгийг Монголчууд ухаарсан” хэмээн ярив. Эдгээр улс төрийн намуудад албан тушаалын наймаагаар дамжуулан мөнгө өгдөг хүмүүс Монголыг бүхэлд нь хянадаг. Бас Засгийн газрыг эрх мэдэлдээ гартаа атгасаар ирсэн аж.

Бизнесийн хамааралтай төр сонгогчдыг орхигдуулдаг

Монголын ардчилал Зөвлөлт Холбоот Улс, Зүүн Европ дахь үйл явдлуудаас улбаатай. Үүнээс урам зориг авсан монгол залуучууд 1989, 1990 онд олон мянгаараа жагсан коммунист засгийн эрхийг ардчилал руу тайван замаар чиглүүлж олон түмний дэмжлэгийг хүлээн авчээ. Ардчилалын замыг сонгосон Монголчууд анхны ерөнхийлөгчийн сонгуулиа өгөхдөө 93 хувийн ирцтэй байжээ. Гэтэл 2017 онд дөнгөж 68 хувь болж буурчээ. Мөн тэдгээр 1,4 сая сонгогчдын 19,000 нь саналын хуудсыг хоосон хийсэн байна. 

Нэг дэвшигчдээс ялалт байгуулсан Халтмаагийн Баттулга нь бизнесмэн, өмнө нь жүдо бөхийн тамирчин байсан тэрээр өөрийгөө популизмын эсрэг байр суурьтай хүн гэж авч үздэг. М.Энхболдын хувьд сонгуулийн үеэр албан тушаалын наймаатай холбоотой нууц бичлэг нь олон нийтэд тарсанаас нэр хүнд нь унаж ялагдсан гэж үздэг.

Мөн мөнгө өөр олон арга барилаар авлигад автаж байна. Чөлөөт сэтгүүлчид болон Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаа энд анхаарал татн. Судалгаагаар хамгийн алдартай хэвлэл мэдээллийн бараг дөрөвний гурав нь өнөөгийн болон өмнөх төрийн өндөр албан тушаалтнууд үүсгэн байгуулсан буюу одоо эзэмшдэг гэж гарчээ.

Энэтхэг улсад улс төрийн намуудын санхүүжилтанд хатуу хориг оруулсанаар компанит ажлын санхүүжилтийг далдалж, авлига, авилагын соёлыг төлөвшүүлсэн гэж шинжээчид үзэж байна. АНУ-д энэ систем илүү ил тод байдаг боловч сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэхийн тулд мөнгө олох хэрэгцээ байгаа нь бизнесийн элитүүд дундаж иргэдээс илүүтэй бодлогод илүү их нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.



Эх сурвалж:

https://www.washingtonpost.com/world/asia_pacific/mongolian-democracy-has-a-familiar-ailment-and-its-all-about-money/2018/06/25/76c4452a-68cb-11e8-a335-c4503d041eaf_story.html?noredirect=on&utm_term=.9e15c7e301a2