БНХАУ “WeChat” хэрэглэгчдийнхээ мессеж группүүдэд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хяналт тавьж эхэлжээ. Онлайн группүүдэд мэдээлэл солилцож буй гишүүдийн зан төлөвт хяналт тавих, Хонгконг, Тайваньтай холбоотой мэдээлэл, цуурхал тараахыг зогсоох зорилгоор тус арга хэмжээг хэрэгжүүлж байна хэмээн тус улс мэдээлсэн байна.