Youtuber болох Жей (JAYKEEOUT) нь VWVB хувцасны брэндтэй хамтран уг асуултын хариултыг олохоор олон нийтийн дунд туршилт явуулжээ. Тус туршилтад ижил хүйстэн хосууд болох Чеол Сү, Жанг Хо нарыг оролцуулжээ. Өмнөд Солонгост ижил хүйстний бэлгийн чиг хандлагыг хэзээ ч хууль бус үйлдэл гэж үзэж байгаагүй. Гэвч тус улс консерватив үзэл баримтлалыг дагадаг учраас ижил хүйстнүүдийн дийлэнх нь далд харилцааг эрхэмлэдэг. Учир нь тэд нийгэмд гадуурхагдахаас эмээдэг байна.

К-Поп од Холланд нь ил ижил хүйстэн гэдгээ зарласан анхны од бөгөөд ижил хүйстнүүдийн асуудлыг олон нийтийн хэвлэл мэдээллээр дамжуулан хүмүүсийн анхаарлын төвд хүргэж, тэдэнд тулгарч буй асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхийг эрмэлздэг.

Уг туршилт нь маш энгийн бөгөөд хосууд зургаа хамт авахуулахаар, гудамжинд тааралдсан хүмүүсээс зургийг нь дарж өгөхийг хүснэ. 

Хамгийн сонирхолтой хэсэг нь тэд зургаа даруулахдаа романтик байрлал авч, нэгнийхээ хацар дээр үнсдэг. Эхний туршилтад хижээл насны эмэгтэй оролцсон ба тэр зураг авахад хамаг анхаарлаа хандуулсанаас тэдний үйлдлийг анзаараагүй байна. 

Гэхдээ тэрээр өөрийн бодлыг илэрхийлсэн ба “Бидний үеийнхэн иймэрхүү зүйлд дасаагүй учраас ойлгоход бэрхшээлтэй байна” хэмээн хэлсэн бол дунд насныхан илүү нээлттэй хүлээн авч байгаа хандлага ажиглагджээ. 

Уг туршилтын бичлэгийг хүргэж байна. 


Эх сурвалж: nextshark.com