Дэлхий даяар 6 дугаар сарыг бахархлын сар болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрүүдэд ЛБГТ /Лесби, Бисексуал, Гей, Трансжендер/ хүмүүсийн эрхийг хамгаалж, нийгэмд тэдний дуу хоолойг хүргэхээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг. 

Бахархлын сарын түүх

1969 оны 06 дугаар сарын 9 буюу Stonewall-ийн жагсаал хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн өдөр бий. Эл өдөр цагдаа нар ижил хүйстэн залуусын хооронд мөргөлдөөн болсон юм.

Тухайн үед Stonewall буудал гей хүмүүст үйлчилдэг цөөхөн, нууцлаг газруудын нэг байв.   Ижил хүйстнүүдийг үзэн яддаг байсан учраас цагдаа нар тэднийг хүссэн үедээ баривчилж тамлан зовооно. Харин тэр өдөр ЛГБТ хүмүүс өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцсэн юм. 1968 оны 06 сарын 29-ний өдөр тус буудалд цагдаа нар дайран орж нийт 13 хүнийг баривчилжээ. Энэ нь ЛБГТ нэгдлийнхний дургүйцлийг төрүүлж, буудлын гадаа цугларч эхэлсэн нь олон хоног үргэлжилсэн жагсаалын эхлэл болсон байна.

Гей байх нь сонголт биш

Хүмүүс бэлгийн чиг хандлага өөр нэгнээ үзэн ядах, гадуурхах хандлага ажиглагддаг. Гэтэл шинжлэх ухааны үүднээс хүн ямар хүйсийн хүнд татагдахаа сонгож болдоггүйг нотолжээ. 

Хүн эхийн хэвлийд бүрэлдэх явцад эцэг эхээс удамшсан хромосом нийлж генийн санг бүрдүүлдэг. Тэр дундаас 23 дахь хос хромосом хүний бэлгийн чиг баримжааг тодорхойлдог юм. Энэ хромосомын үйл ажиллагаа алдагдсанаар хүн ижил хүйстэндээ татагдах үзэгдэл гардаг байх нь. 

Ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан алдартнууд 

Дэлхий даяар олны танил эрхмүүд, алдартай жүжигчид ЛБГТ гэдгээ зарлаж, энэ бүлэгт хамаарах олон хүнд урам хайрладаг юм. Ижил хүйстэн гэдгээ олноос нуулгүй зарласан 5 алдартанг танилцуулъя. 

1.  Lil Nas 

"The Old Town Road" дуугаараа сонсогчдыг байлдан дагуулсан дуучин, раппэр Лил Нас ЛБГТ гэдгээ 2019 онд мэдэгджээ.

2. Halsey

Тэрбээр 2018 онд Media awards-д өгсөн ярилцлагадаа ижил хүйстэн гэдгээ нуухыг хүсдэггүй. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг гэжээ.

3. Sia

Дуучин бүсгүй өөрийн үйлдэл болон уран бүтээлээрээ үргэлж ЛБГТ хүмүүсийг дэмжиж явахаа илэрхийлсэн.

4. Demi Lavato

Тэрбээр 2017 онд ижил хүйстэн гэдгээ зарлаж байжээ.

5. Sam smith

Уран бүтээлээ дамжуулж шинэ содон дүрслэл үзүүлдэг дуучин Сэм Смит ижил хүйстэн гэдгээ бахархалтайгаар зарлаж чаддаг.