Б.Баясгалан
08 сарын 05, 2019
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн хэлний шалгалтын бүртгэлийн цаг авах систем өнөөдөр нээгдлээ. Бүртгэл өнөөдөр буюу 08 дугаар сарын 05-ны 08.00 цагт нээгдсэн бөгөөд 17.00 цагт хаагдана.
Та https://solongos.hudulmur-halamj.gov.mn/линк дээр дарж, Солонгос хэлний шалгалтын бүртгэлийн цаг авах боломжтой.
Бүртгүүлэгчдийн анхааралд:
-Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгож бүртгүүлнэ. /Иргэний үнэмлэх эсвэл ТҮЦ машины лавлагаа/
-Хэрэв өөр дүүрэг сонговол бүртгэлийн дугаар хүчингүй болно.
-Програмд өөрийн мэдээллээ үнэн зөв оруулаагүй бол ХХҮЕГ хариуцахгүй.
-Та бүртгүүлэхдээ компьютер эсвэл гар утаснаасаа нэг л удаа бүртгүүлэх боломжтой
-Та бүртгэлийн асуултад буруу хариулсан тохиолдолд таны бүртгэл хүчингүй болж, бүртгүүлэх боломжгүй болно.
-Та тухайн техтийн өмнө байх улаан дөрвөлжин дээр дарах, эсвэл текст дээр дарснаар дараагийн хэсэг рүү шилжинэ.
-Регистерийн дугаар оруулах хэсэгт зөвхөн өөрийн регистрийн дугаараа крилл буюу монгол үсгээр бичнэ.
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
-Бүртгэлийн дугаар авахад оруулсан мэдээлэл баримт бичгээс зөрсөн тохиолдолд дугаар хүчингүй болно.
-Монгол Улсын иргэн байх. Гар болон хөлийн сарвуу бүтэн байх
-18-аас 39 настай байх (1979 оны 8 дугаар сарын 6-өөс 2001 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хооронд төрсөн байх).
-БНСУ-аас албадан болон тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх.
-БНСУ-д зорчих, тус улсад байх хугацаандаа торгууль төлсөн, хууль журам зөрчсөн тухай цагдаагийн тэмдэглэлд ороогүй байх.
-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх.
-Өнгө ялгах чадвартай байх, нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд СХТТШ-д орж, тэнцэж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасагдахыг анхаарна уу.
Бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийг дүрс бичлэгээр хүргэж байна.
Холбоо барих утас:
Эх сурвалж: Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.