Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Япон дахь торгоны үйлдвэрээ танилцууллаа.

Тэрээр "80 жилийн түүхтэй миний найз өвгөний торгоны үйлдвэр Японд байдаг талаар би өмнө нь ярьсан. Энэ торгоны үйлдвэр намайг барилддаг байхад бүх хувцасны минь торго болон бусад материалыг хийж өгдөг байсан. Харамсалтай нь 2 жилийн өмнө ирэхэд тус үйлдвэр хаагдсан байсан. Тиймээс би хэдэн найзтайгаа хамтраад, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийг босгосон юм. Энэ үйлдвэрээ та бүхэндээ харуулъя" хэмээв.

Мөн тэрээр тус торгоны үйлдвэртээ монголчууддаа зориулж ажлын байр гаргах бодолтой байна. Мөн монгол эрчүүддээ зориулсан бүс, торго хийнэ. Тиймээс монгол дизайнеруудтай хамтран ажиллах шаардлага гарч байна хэмээн ярилаа.

Тус дүрс бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.