Видео: Мэдээлэл хийх байсан МАН-ын гишүүдэд сэтгүүлчид эсэргүүцэл илэрхийлэв

Б.Баясгалан
12 сарын 20, 2018

Өчигдөр болсон МАН-ын Бага хурлын шийдвэрийн талаар өнөөдөр 12.00 цагт МАН-аас Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийх байсан ч сэтгүүлчид МАН-д эсэргүүцэл илэрхийллээ.

МАН-ын Бага хурал өчигдөр 11.00 цагаас эхлэн бүхэл өдрийн турш хаалттай үргэлжилсэн бөгөөд сэтгүүлчдийг оруулаагүй юм. Мөн Бага хурлын талаарх нэг мэдээлэл өгсөн нь хэт нэг талыг барьсан мэдээлэл байсан учир тэнцвэртэй байдлыг хангасан мэдээлэл хүргэх ёстой сэтгүүлчдийн үүрэгт сөргөөр нөлөөлсөн. Үүнээс гадна парламетын сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг хааж байна хэмээн сэтгүүлчид МАН-ын Бага хурлын мэдээллийг авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Мөн тэд төрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй байж, хоорондын хэрүүл тэмцэл, маргааныг мэдээллэх болохоороо сэтгүүлчдийг дууддаг байдлыг эсэргүүцэж байна хэмээлээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.