Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын  Mongolian Groom (Монгол адуучин) хурдан хүлэг АНУ-ын өндөр чансаатай морин уралдаанд түрүүлжээ.

Уг уралдаанд морин спортын мэргэжилтнүүд Америкт дээгүүр эрэмбэлэгддэг хурдан хүлгүүдийг сойдог гэдгээрээ алдартай. Ийнхүү "Mongolian Groom" хүлэг түрүүлснээр Breeder's Cup дэлхийн аваргын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай Classic уралдаанд оролцох эрхээ авч байгаа юм.

Уралдааны дараа уяач Ганбатаас ярилцлага авсан телевизийн сурвалжлагч "Морин спортын ертөнц шоконд орлоо" гэж 3 удаа хэлсэн байна.

Сонирхуулахад “Mongolian Saturday” хурдан хүлэг АНУ-ын Breeders’ Cup морин уралдаанд түрүүлсэн удаатай. Энэхүү хурдан хүлгийн гаргасан амжилт нь Ази тивээс авч буй анхны түрүү гэдгээрээ онцлог билээ.

Бичлэг: