Азийн наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж байна. Манай улсын байт харваачид дөнгөж сая Өмнөд Солонгосын багтай өрсөлдөн ялалт байгууллаа. Удахгүй Япон улсын багтай өрсөлдөхөөр оноолт таарлаа хэмээн Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан мэдээллээ.

18 дахь удаагийн Азийн наадам Индонезийн Жакарта хотод үргэлжилж буй бөгөөд манай улс энэ удаагийн наадмаас хүртсэн медалийн тоогоор одоогоор 11 дүгээрт жагсаж буй юм.