Б.Баясгалан
08 сарын 29, 2018
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүгд Найрамдах Тува улсын онгон зэлүүд байгальд амарчээ.
65 настай тэрээр хоёр хоног амрахдаа Енисей мөрнөөр завиар аялж, загас барьж, ууланд авирсан аж.
Владимир Путин энэ үеэрээ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Холбооны аюулгүй байдлын алба (FSB)-ны дарга Александр Бортников нартай уулзсан гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.