Консерватив намын хурлын индэр дээр гарч үг хэлэхийнхээ өмнө бүжгийн хөдөлгөөн хийсэн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн үйлдэл олны анхаарлыг татжээ. Түүнийг индэр дээр гарах үед ABBA хамтлагийн “Dancing Queen” дуу явсан бөгөөд энэ үед Тереза Мэй бүжиглэж эхэлсэн байна.

Ерөнхий сайдын хэрхэн бүжиглэж байгааг нь үзсэн нийгмийн сүлжээний олон хэрэглэгч түүнийг шүүмжилжээ. Зарим хэрэглэгч Тереза Мэйг Мистер Бинтэй зүйрлэжээ. 8 дугаар сарын сүүлчээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад айлчлах үеэрээ тэрбээр мөн иймэрхүү маягийн хөдөлгөөн хийж байсан аж.

ВИДЕО: