“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн 350 алдарт эхэд хүндэтгэл үзүүлэн, 43 ээжид Алдарт эхийн одон гардуулав.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Золзаяа, 18 дугаар хорооны иргэн О.Болормаа, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Болортуяа, 28 дугаар хорооны иргэн Д.Ундармаа, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Х.Алтанзаяа нарын 22 эхэд гардуулсан юм. 

Тэгвэл Алдарт эхийн одон хүртсэн ээжүүдийн дотор "Яг түүн шиг" шоуны оролцогч, Содура уран сайхны киногоор нь та бидний сайн мэдэх Ч.Очгэрэл мөн өнөөдөр одонгоо гардан авсан байна. 

Нийт Алдарт эхийн одон хүртсэн ээжүүддээ баяр хүргэе.