Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол улсын шүүн таслах ажиллагааны 2017 оны гуравдугаар улирлын тайланг хүргэлээ. Тайланд шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо өсөх хандлагатай гарсан байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар шүүн таслах ажиллагаа өссөн үзүүлэлттэй гарчээ. Эрүүгийн нийт 4423 хэрэг шийдэж өмнөх жилийнхтэй харьцуулбал 29.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал өнгөрсөн онд 392 эмэгтэй ял шийтгүүлсэн бол энэ жил 625 болж өсчээ. Энэ нь 59.4 хувиар өссөн дүн юм.

Өмнө нь иргэний 7,400 орчим хэрэг шийдэж байсан бол энэ жил 9,600 орчим хэрэг илрүүлжээ.