Монгол Улсаас Австрали улсад шүүхийн 3 эвлэрүүлэн зуучлагчийг 2018 оны 08 дугаар сард 10 хоногийн хугацаатай сургалтад хамруулахаар боллоо. Суралцагчид тус улсын эвлэрүүлэн зуучлалын системийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах юм.

Сургалтад хамрагдах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид хүсэлтээ 2018 оны 07 дугаар сарын 09-ний дотор Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн foreign.affairs@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Жич: Өмнө нь гадаад улсад сургалтад хамрагдаж байгаагүй эвлэрүүлэн зуучлагчид Австрали улсад сургалтад оролцох эрхтэй. Мөн хоёр талын онгоцны зардлыг өөрөө хариуцна.

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС