МОСКВА. /АиФ/. Тавдугаар сарын 1-5 хүртэл үргэлжилдэг Ялалтын баярын үеэр жуулчид болон иргэдийн хамгийн их зорчдог алдартай хотуудын жагсаалтад Санкт-Петербург, Москва, Казань, Петрозаводск болон Краснодар хот багтжээ.
Жагсаалтыг 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 5 хүртэлх хугацаанд зочид буудал, орон сууцнуудад өгсөн захиалгын мэдээлэлд үндэслэн гаргажээ. Жуулчид баярын үеэр Нева мөрөн урсдаг Санкт-Петербург хотод хамгийн урт хугацаа буюу 4 өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Бусад хотод дунджаар 2-3 хоногийг өнгөрүүлэх төлөвтэй байгаа аж.
Үүний зэрэгцээ жуулчид түр оршин суух газартаа өдөрт 2.1-3.9 мянган рублийг зарцуулах төлөвтэй байна. Мөн буудаллахад хамгийн бага өртөгтэй хотод Краснодар орж байгаа бол Москва хот хамгийн үнэтэйд тооцогдож байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.