Ямар ч мөнгө шаардахгүйгээр 2020 оны зуны хувцаслалтдаа маш жижиг өөрчлөлт оруулснаар илүү загварлаг, сэтгэл татам харагдах зальжин аргуудыг хүргэж байна.

Мөн та дэлгүүр хэсэхээр төлөвлөсөн бол эдгээр хувцаснуудаас санаа аваарай.


1. Ханцуйн дээгүүрээ бугуйвч зүүх



Маш энгийн хэрнээ үнэхээр загварлаг харагдах энэ зуны хувцас загварын арга бол сорочкан цамцныхаа ханцуйн дээгүүр бугуйвч зүүх юм. Энэ нь  дэгжин хийгээд загварлаг харагдуулах болно. 


2. Фудволкоо урд талд нь зангидах

 

Энэ нь энгийн фудволкийг хараа булаам харагдуулах бөгөөд хэлхгэр футволк илүү тохиромжтой.


3. Нэг ханцуйгаа мөрнөөсөө унжуулах

Үүнээс өөр ямар ч арга ийм том ялгаа гаргахгүй. Даашинз эсвэл цамцныхаа мөрийг унагах нь энгийн боловч орчин үетэйгээ хөл нийлүүлсэн харагдуулна.


4. Торгон алчуураа өмсөх

Энгийн боловч инстаграм дээр эд тренд болж буй арга бол том дөрвөлжин торгон алчуурыг гурвалжилж нугалан зангидаад л шинэ загварын цамцтай болох нь тэр.


5. Шагайн хэсэгтээ бугуйвч зүүх

Энэ арга нь таныг зүүлт гоёлтойгоо илүү “тоглох” хэрэгтэйг сануулах болно. Гялалзсан гоёлын бугуйвчаа дан ганц бугуйндаа биш хөлөндөө ч зүүгээд үзээрэй!


6. Спортын богино өмдийг өдөр тутамдаа өмсөх

Зуны өдрүүдэд бэлтгэлийн заалнаас гадна гадуур ч өмсөж болох загварлаг хувцас бол богино өмд, өргөн хэрнээ богино спорт өмд юм. Тэдгээр нь хаа сайгүй өмсөж болох Лаунжвэр төрлийн загвар. Тарпец хийгээд банзалын гайхалтай нийлэмж гэж үүнийг л хэлэх байх.

Эх сурвалж: Glamour DE