Хагас зууны түүхт алдарт Баян Монгол чуулга 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянзны баяраа тэмдэглэх гэж байна. 

Анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ–д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон улсад хэвлүүлжээ. 

Пянзанд Баян Монгол, Хорвоо амгалан байг, Аавдаа, Мөрөөдөл, Алтаргана зэрэг Монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээлүүд багтсан ба гол онцлог нь 1980 онд хэвлүүлж байсан пянзанд багтсан уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж тоглосон юм.

Өдгөө Баян Монгол чуулгын 5 дахь үеийн уран бүтээлчид уран бүтээлээ туурвиж байна. Нийт Баян Монголчууддаа болон Пянз хэвлэхэд гар бие оролцсон бүх уран бүтээлчид, спонсор, арын албанд ажилласан бүх хүмүүстээ баярын мэнд хүргэе. 2021 оны 11-р сарын 19-ны 19:00 цагаас On’n Off Production House-д болох Пянзны баяртаа эрхэм үзэгч, сонсогчид, пянз сонирхогч та бүхнийг урьж байна.