Япон улс алдарт суман галт тэрэгнийхээ шинэ загварыг олонд дэлгэжээ. Энэхүү галт тэрэг нь хурд хүчний хувьд бусдаасаа хавьгүй илүү бас газар хөдлөлтийн үед зорчигчийг ямар ч аюулгүй тээвэрлэдэг гэдгээрээ онцлогтой юм.

GettyImages

Төмөр замын зорчигч тээврийн энэхүү шинэ хөлөг N700S галт тэрэгний S гэсэн нь супреме буюу хамгийн дээд зэргийн гэсэн утгыг агуулна. Мөн дизайн, технологи, тав тухын дэвшилийг илэрхийлэх юм. 

Зах зээл дээрх энэхүү хамгийн хурдан галт тэрэг нь үйл ажиллагааны түвшинд 285км/ц хурдтай явахаар заагдсан ч туулах чадвар нь цагт 332 километр гэнэ. Мөн аюулгүй байдлыг ч чухалчилж байгалийн гамшигийн үед ч зорчигчдыг аюулгүй тээвэрлэхээр бүтээгджээ.

GettyImages

Энэхүү галт тэрэг нь 13 жилийн дараа Токайдо Шинкансэн шугамд нэмэгдэж байгаа анхны шинэ суман галт тэрэг гэнэ. Угтаа 2020 оны Токиогийн Олимпын үеэр хэрэглээнд гарах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон тул галт тэргийг сүр дуулиангүйгээр хэрэглээнд нэвтрүүлжээ. 

N700 загварын бусад галт тэрэгтэй адилхан харагдах ч урд тал нь салхи зүсэгчтэй, их гэрлийн хувьд илүү гөлгөр гадаргуутай, лого нь алтан өнгөтэй юм. Мөн хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь инженерчлэлийн хэсэгт нь бий.

Шинэчлэгдсэн автомат удирлага, илүү сайжирсан тоормозлох системүүд нь ослын үед цаг алдалгүй зогсох нөхцлийг бүрдүүлжээ.

GettyImages

Зорчигчийн бүхээгийн хувьд ч дэвшил гарсан нь суудлуудыг илүү тухлаг болгож, 16 бүхээгийн суудал бүрт цахилгааны залгуурыг шийдэж өгсөн ба интерьерийн зүгээс гэрлийн шийдлийг илүү гэгээлгээр хийж, нэг бүхээгт 6 хүртэлх камерийг суурьлуулжээ.

Японы суман галт тэргийг бүтээх бизнесийн хэлтсийн дарга Масаюки Үно 2019 онд NHK -д N700S -ын механизмыг шалан доогуур шийдсэнээр илүү хөнгөн авсаархан болгож, бид шинэ стандартыг тогтоосон. Энэхүү шинэ стандарт нь бидниг бизнесээ гадагшаа өрөгжүүлэхэд ч хувь нэмрээ оруулна” гэж ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: UNILAD