Япончууд блокчэйн технологи ашиглаж гэрээ хэлэлцээр хийж эхэллээ

Х.Оргил
07 сарын 24, 2018

Дэлхийд 4 дүгээрт ордог Японы харилцаа холбооны Nippon Telegraph and Telephone (NTT) блокчэйн технологийг ашиглаж гэрээ хэлцлийг хадгалах болон бичиг баримтыг хуурамчаас хамгаалах шинэ системыг боловсруулсанаа зарлалаа.

Уг систем нь гэрээнүүдэд нууц дугаар олгохдоо хэлхээ блокуудыг ашиглан тэдгээрийг төвлөрсөн бус хэлбэрээр хадгалах юм. Ингэснээр төвлөрсөн удирдлагын хэрэгцээг үгүй болгож бичиг баримтыг шалгаж нягтлах ажиллагааг ихээхэн хэмжээгээр хялбарчлаж буй.

Мөн гэрээ хэлцэлд оролцогч бүх талууд гэрээ хэлцлийн бүх үе шатанд өгөгдлийн үнэн мөнийг шалгах боломжтойгоороо энэхүү систем давуу талтай. Үүнээс гадна хэрэглэгч хэзээ шаардлагатай үедээ гэрээний үнэн бодитойн баталгаажуулалтыг авах, алсын зайнаас нууц түлхүүрээ ашиглаж гэрээнд гарын үсгээ зурах, гарын үсгийн үнэн эсэхийг шалгах боломжтой ажээ.



Эх сурвалж: Крипто доогтэр

https://www.coindesk.com/a-japanese-telecom-giant-wants-to-use-blockchain-to-store-contracts/

Холбоотой сэдвүүд

блокчейн япон

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.