Японд халимны мах худалдах дуудлага худалдаа боллоо

ТОКИО. /Kyodo/. Японы Вакаяма мужийн Тайзи тосгонд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа халимын мах дуудлагаар худалдлаа. Японы эрх баригчдыг зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Халим агнуурын олон улсын комиссоос /IWC/ гарах шийдвэр гаргасан даруйд загасчид агнуураа сэргээжээ.

Дуудлага худалдааны үеэр Хоккайдо арлын Куширо боомтоос хойш холгүй газраас агнасан жижиг халимын 66 кг орчим мах худалджээ. Зарим тохиолдолд үнэ нь 150 ам.доллароос давж байсан байна. Худалдан авагчдын зарим нь супермаркетууд, зоогийн газруудад зориулж их хэмжээгээр худалдан авч байжээ. Үүнээс гадна өөр хэд хэдэн дуудлага худалдаа Японы Хоншю арлын зүүн хойд хэсэгт оршдог Аомори болон Мияги мужид болсон байна.

Япон улс Халим агнуурын олон улсын байгууллагаас гарахаар шийдвэрлэснээ өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэн бөгөөд энэ оны зургадугаар сарын 30-наас тус комиссоос албан ёсоор гарсан билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.