Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 17, 2025
“License Academy” Японы их дээд сургуулиудыг 59 дэх удаагаа танилцуулж байна Уламжлал ёсоор “Японд суралцацгаая” боловсролын үзэсгэлэн яармаг энэ амралтын өдрүүдэд “Блю скай”-д зохиогдоно.
Монголд хамгийн олон жил энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа “License Academy” нь Япон улсын их дээд сургуулиудыг танилцуулах арга хэмжээг 59 дэх удаагаа зохион 5байгуулж байгаа юм.
Японы их дээд сургууль, мэргэжлийн болон хэлний сургуулиудын багш нар ирж сургуулиа танилцуулах юм байна. Гадаадад тэр дундаа Япон улсад суралцах хүсэлтэй залуус энэ боломжийг алдалгүй ирцгээн, орчуулагчийн тусламжтай мэдээллийг шууд аваарай. Мөн энэ үеэр ажлын байрны өдөрлөг ч болох ажээ. “License Academy” нь олон жил Монголд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголд төдийгүй олон улсад хэд хэдэн салбартай туршлагатай газар юм.
Та манай өдөрлөгт хүрэлцэн ирснээр Япон дахь ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухайн байгууллагын төлөөлөгчтэй өөрийн биеэр уулзаж авч болохоос гадна сонирхсон ажлын байрандаа ажлын анкет бөглөж өгөх боломжтой. Та бүхэн ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүй хүссэн мэдээллээ авч, бас сонгосон сургууль, байгууллага руугаа хураамж төлөлгүй бүх материалыг нь орчуулан өгч, холбодог энэхүү хамгийн ууган, туршлагатай газрын зохион байгуулж буй өдөрлөгт заавал ирээрэй.
Амралтын өдрүүдэд Блю Скай-н Даймонд танхимд болох юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.