Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүн амын дунд бие бялдрын хөгжил хэр байгааг судалжээ.

Ингэхэд 5 хүн тутмын 1 буюу 20,5 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй (D,F) үнэлгээтэй гарсан байна. Мөн 15-34 насны хүн амын 3 хүн тутмын 1 буюу 36,5хувь, 35-64 насны хүн амын 5 хүн тутмын 1 буюу 18,4 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй(D,F)үнэлгээ авчээ.

Энэ үзүүлэлтээс үзэхэд 15-34 насны залуучуудын бие бялдрын хөгжил 35-64 насны хижээл насныхнаас 1 дахин бага байгаа нь харагдаж байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэний 4 хүүхэд тутмын 3 буюу өдөрт хамгийн багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй,  5 хүүхэд тутмын 1 буюу нь 7 хоногт сургууль гэр хоёрын хооронд явган эсвэл дугуйгаар явдаггүй, 2 хүүхэд тутмын 1 нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна.


Эх сурвалж: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ