Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид лхагва гарагт ачааны тэрэг суудлын хоёр автомашиныг мөргөсний улмаас 9 хүн амиа алдаж, 2 хүн бэртэж гэмтсэн осол гарсан гэж тус мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.

Уг осол нь орон нутгийн цагаар өдрийн 2:40 цагт Хуйдун тойргийн Ёумаюан тосгоны ойролцоо гарсан байна. Цемент тээвэрлэдэг ачааны тэрэг эргэх үедээ хажуугаар нь өнгөрч явсан суудлын автомашинуудыг мөргөжээ.

Аврах ажиллагаа пүрэв гарагийн өглөө дууссаны дараа амь үрэгдсэн хийгээд гэмтэж бэртсэн хүмүүсийн тухай албан ёсоор мэдээлжээ. Бэртсэн хүмүүсийн биеийн байдал азаар тогтвортой байгаа аж. Мөн уг хэргийн шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг