УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр иргэдээс ирсэн асуултад холбогдох албаны хүн хариуллаа.

ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга: 

-Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос 20 автомашиныг улсын хилээр нэвтрүүлсэн. Хятадын талаас энэ тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллаж байгаа.

БНХАУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн юм.