Zara брэндийн шинэ улирлын коллекцид багтсан сүлжмэл сандаал нь Японы уламжлалт варажи буюу сүрэл шаахатай төстэй болохыг Японы сошиал медиа хэрэглэгчид онцолсныг Soranews агентлаг мэдээлжээ. 


Японд хэдэн зуун жилийн өмнө алдартай байсан уг шаахайг орон нутгийн иргэд бартаатай газар, эсвэл урт замыг туулахдаа өмсдөг байжээ. Одоо үед Буддист лам нар варажиг өмсдөг аж. Сүрлээр хийсэн варажи нь удаан эдэлгээтэй ба гараар сүлждэг. 

Япончуудын зарим нь уг сандаалыг талархан хүлээж авсан бол зарим нь хэт үнэтэй байгаад шүүмжлэлтэй ханджээ. Уг сандаалыг 72 доллараар үнэлсэн байна. Японы хөдөө тосгонд сүрлээр сүлжсэн сандаалыг 3 доллараар зардаг тухай твиттерчид жиргэжээ. 

Мөн орчин үед ихэнх загварын брэндүүд нь бусад орны соёлоос хуулбарладаг ч тэд энэ талаар зарладаггүй юмаа гэхэд варажигаас санаа авсан гэдгээ илэрхийлээгүйд Япончууд сэтгэл дундуур байна.

Эх сурвалж: nextshark.com