Зарим нислэгүүдийг түр зогсоосон хугацаагаа сунгалаа

Х.Оргил
03 сарын 08, 2020

Улсын Онцгой комисс өнөөдөр "COVID19"-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар хуралдаж буй.

Хуралдаанаар, БНСУ, Япон Улс, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгахаар болжээ.  Хугацааг энэ сарын 28-ныг хүртэл сунгасан байна. 

Мөн европоос ирэх гадны зорчигчдыг виз олгохгүй байх, нэвтрүүлэхгүй байх хязгаарлалтыг авахаар боллоо. Учир нь европын 41 улсад халдвар тархаад байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.