Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийслэлмйн Авто замын хөгжлийн газраас дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Энэ дагуу дулааны шугам татах зорилгоор

  • Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 сарын 01-ний өдөр хүртэл,
  • Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл,

Бохир усны шугам татах зорилгоор 

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тус тус хаах аж.