Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

"Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж, төрийн 180 гаруй үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр үзүүлж байна. Цаашид 592 үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэнэ" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Өнгөрсөн баасан гарагт шинээр байгуулагдсан Засгийн газар бямба гарагт ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн асуудал, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг тэлэхгүй байх, гадаадаас иргэдээ татан авах талаар холбогдох албаныхны хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонссон юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар тодорхой шийдвэрүүдийг гаргана гэж харж байна.

Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг бид эргэн мэдээлэх болно.