Б.Баясгалан
06 сарын 01, 2020
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж байна.
Тус хуралдаанаар "Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг батлав. "Найрамдал-2" зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулна.
40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр Хөвсгөлд барихаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Зусланг байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны улсын төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ.
засгийн газрын шийдвэр найрамдал зуслан "найрамдал-2" зуслан хөвсгөл далай
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.