Б.Баясгалан
05 сарын 20, 2020
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана
Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа.
Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг БХБ-ын сайд Х.Баделхан, НЗД С.Амарсайхан нарт үүрэг болгов. Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцанд нь оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд онцгойлон үүрэг болгосон.
Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас 1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцнуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулна. Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулж, шийдвэрлүүлэхийг даалгав.
Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цар тахлаас урьдчилан сэргийлэхээр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон, төрийн тусгай албан хаагч, ажилтнуудын өргөсөн тангарагтаа үнэнч байдал, нөр их хөдөлмөрийг ойлгон үнэлж, урам зориг өгч буйн дээр, ар гэр, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлж, ажлын байраа хадгалахад дэмжлэг болох юм. Цар тахлын үеийн хорио цээр, дэглэмээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулж, салбар дундын зохицуулалтыг хийснээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид орон сууцаар хангагдаж, зах зээл дээр борлуулалтаа хүлээн царцахад хүрээд байсан орон сууцнууд эргэлтэд орж барилгын салбарын эрсдэл, алдагдал буурах гэх мэт давхар үр өгөөж, ач холбогдолтой юм.
- “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгууллаа. Тус төв нь УИХ, ЗГ, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байх юм.
- Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.
- Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргав.
Сэтгэгдэл бичих (20)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.229.246] ・ 2020.05.24 Хариулах
дандаа халамж хувийн хэвүлийг дандаа хавчих бодлого барина яаж өөдтэй явах юм мэдэхгүй
Зочин [192.82.77.28] ・ 2020.05.24 Хариулах
Халамж, халамж, халамж дахин халамж, Ажлын байр нэмэгдүүлэх, зах зээлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийг эргэлтэнд оруулах ажилтай орлоготой баян монгол биш аль манжийн засгийн баримталж байсан залхуурж зүгээр суулгах бодлогийг л хэрэгжүүлж байна даа, Ингэхээр Монгол хэзээ ч хөгжихгүй шдээ,
Зочин [66.181.161.25] ・ 2020.05.24 Хариулах
Toriin alban haagch nar hun busad ni hun bish yumu buh ajilgui zaluuchuudiig ajiltai orlogotoi oron suutstai bolgooch chaddag yum bol....oor oorsdiigoo bolgood hubiaara hodolmor erhelj ybaa ulsuud yahiin hun bish yumu hilee neegeech durakuuda naimaaga hiimeer bna tuildaj uhlee boloo yum bishuu uhbel uhne biz ingej uhsenees yuma hiij ybaad uhsen ni deer...busad ni yah be ene bankuudad iluu mungu tulmuurgui bnaaa neere ugaasa absan zeelee neg bish 3 nugalj tulj l bgaa bizde 6sar hoishluulj ogohod uhlee yu iluu huu tuluulj bn shdee durgui hurch bna....manaihaan zarim ni sain oilgooguil ybj bh shig bna...6sariin huu iluu tolj bnaaa gej oilgochih bolooo
Зочин [66.181.161.33] ・ 2020.05.23 Хариулах
Шардалага тавиад хөл хориогоо цуцал
Зочин [91.104.131.52] ・ 2020.05.24 Хариулах
Yg zov demjij bna ooo
Зочин [66.181.161.116] ・ 2020.05.23 Хариулах
Сангийн яамд хүсэлт хөдөө орон нутагт ажилласан багш нарын нэмэгдэлийг өгөөч хүлээж хүлээж арай гэж 5 жил болоод хаашаач шилжихгүй өвдөхгүй чөлөө авч чадахгүй байж 5 жил буюу 61 сар болоод авах гэтэл өгөхгүй юмаа багш нарын төлөөлөл
Зочин [66.181.161.7] ・ 2020.05.23 Хариулах
ААН-үүдийг 10сарын 1 хүртэл татвараас чөлөөлчихөөд ААН үүд чинь энэ хэцүү үед түрээсээ буулгахгүй байнаш дээ арга хэмжээ аваачээ 2 сар буулгачихаад одоо болсон гэнэ энэ өвчин хэдий болтол үргэлжилхийг хэн ч мэдэхгүй байхад ард түмний худалдан авах чадвар өдөр ирэх тусам муудаж байна.жишээ нь:шонхор худалдааны төв.
Зочин [64.119.19.64] ・ 2020.05.23 Хариулах
Ard tumniig harj uzej bgaadaa bishee songuuliin shou hiij bgaan uursduu ah duu hamaatan sadangaa oruulaad l duusna
Зочин [64.119.27.211] ・ 2020.05.23 Хариулах
Darga emch naraa l hamruulah bailgvi busad ajilchid ni ymar hvn bish
Зочин [59.153.112.238] ・ 2020.05.23 Хариулах
8 хувийн зээлээс өмнө 6 хувийн зээл гэж байсан бөгөөд түүнийг нь тухайн үеийн цүнх баригч бөгс долоогч одоогийн гишүүд эрхтэн дархтан Ж Мөнхбат Амарбаясгалан мэт нөхдүүд олноор авч нугалан нугалан зарж анх хөлжсөн юм шүү дээ Харин 8 хувь бол шууд бидэнд хүрсэн бөлгөө.Ардын намынхан хөнгөвчилсөн шийдлүүдээ өөрсөндөө л зориулж гаргадаг.
Зочин [66.181.189.254] ・ 2020.05.23 Хариулах
Үйл ажиллагаа нь бүрэн зогсож ажлын байраа хадгалж бгаа аан-н ажилчдад өгөх 200.0 яасан бэ? Худлаа болсон уу
Зочин [202.126.88.136] ・ 2020.05.23 Хариулах
Орон сууцны ханш өсгөх нь үү дандаа ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргана новшнууд
Зочин [202.55.188.88] ・ 2020.05.23 Хариулах
Yduu ard irgedee yah gj bn teneg 76 BA's eronhiilogch battulga nowshnuudaa toriinhon hvn busdan hvn bishvv
Зочин [122.201.21.154] ・ 2020.05.23 Хариулах
Дарга нар түрүүлж хамрагдана биз
Зочин [202.55.188.82] ・ 2020.05.22 Хариулах
Uil ajillagaa ni buren zogsson aan ogoh 200 mynga yasan yariad l bdag bielej bga yum algo
Зочин [66.181.161.111] ・ 2020.05.22 Хариулах
Gadaad ulsad uureg guitsetgej bgaa toriin tusgaagiihan hamragdah uu hugatsaa n hoishlood hetsuu bgaa Shuu
Зочин [66.181.161.86] ・ 2020.05.22 Хариулах
tegeed l nuguu turiin alban haagch en ter geed nin yaduu yadarsan ard tvmen bahi baidgaarai
Зочин [66.181.161.12] ・ 2020.05.22 Хариулах
Orshooliin huuli hezee garah bol gargahgvi ym boluu
Зочин [122.201.22.122] ・ 2020.05.22 Хариулах
Hudlaa2 poporchid bi else yum bhgui
Зочин [139.5.219.74] ・ 2020.05.22 Хариулах
zasguin gazarch dee uhsen ats. heregjij bgaa n yuuch alga
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Улс төр
Засгийн газрын шийдвэр: Иргэд яам, тамгын газрын үүд сахих шаардлагагүй боллоо
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 08 сарын 17, 2022
Нийгэм
Улсын хэмжээнд энэ сарын 17-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоов
Б.Баясгалан ・ 11 сарын 11, 2020
Нийгэм
Улаанбаатараас орон нутаг явах иргэдийг энэ сарын 14-18-ны хооронд гаргана
Б.Баясгалан ・ 12 сарын 13, 2020
Нийгэм
Дараах 9 чиглэлийн байгууллагаас бусад бүх ААН-ийн дулаан, цахилгааны төлбөрийг төр хариуцна
Б.Баясгалан ・ 12 сарын 13, 2020
Нийгэм
Засгийн газар: Нэг тонн сайжруулсан түлшийг 37.000 төгрөгөөр худалдаална
Б.Баясгалан ・ 12 сарын 13, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.