Засгийн газрыг огцруулахад хүргээд байгаа нэг шалтгаан нь концессын гэрээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тайлбар хийлээ.  

Тэрбээр “Концессын гэрээг хувийн эрх ашигт нийцүүлэн сайд нарт олгосон гэж Улс төржүүлээд байгаа юм. Одоо хийгдээд явж байгаа концессын долоон гэрээ байгаа. Үүнээс тав нь өмнөх Засгийн газрын үед гэрээ нь зурагдаад хийгдэж байсан.  Тэр ажлыг үргэлжлүүлээд явж байна. Бид хоёр концессын гэрээ нэмсэн нь Дорноговийн Сайшанд- Дэлгэрэх чиглэлийн автозамын асуудал байгаа. Нөгөөх нь Хан-Уул дүүрэг 300 хүний ортой төрөх эмнэлгийн концессийн гэрээ. 

Хувийн хэвшил мөнгөө гаргаад явж байна. Эргэн төлөгдөх нөхцөл нь 2019 он 2020 он  2021, 2022 онд эргэн төлөгдөнө. Эдийн засгийн өнөөгийн байдалд хүндрэл үзүүлэхгүйгээр зохион байгуулж байна. Нийгмийн эрэлтэд тулгуурлаж хйисэн гэрээ. Үүнийг мушгин гуувиулж Улс төржүүлж дэвэргэж байна. Улсын төсвийг 800 тэрбум төгрөгөөр хохироосон гэж яриад байгаа. 

Мөрөн- Тариалан Завхан- Увс Өмнөговь Цогт цэцийгийн гэсэн гурван замын концесын гэрээний нийлбэрээс 50-аад тэрбум төгрөгийг буруулсан. Үндсэндээ 50 тэрбум төгрөгийн хэмнэлтийг Улсын төсөвт хийсэн гэсэн үг. Өмнөх Засгийн газрын үед гэрээ нь зурагдаад ажил нь хийгдээд явж байсан концессийн гэрээн дээр нэг ч төгрөг нэмэгдээгүй байгаа. 

Хэрвээ энэ долоо концессийг бүгдийг нь шинээр санаачилаад хувийн эрх ашигийн сонирхолоор, явцуу хууль бус эрх ашгийн үүднээс хийсэн бол би үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн юм.