Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл болон бусад аймаг, сумдад гацсан иргэдийг энэ сарын 1-ээс эхлэн орон нутаг руу буцааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймагт хязгаарлалтын арга хэмжээг чангатгажээ. 

Тодруулбал, Завхан аймаг, сумын төвийн зорчих хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн өдөр бүр оройн 20:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна. 

Эрсдэлтэй бүс нутгаас цөөнгүй иргэн тус аймагт ирж байгаа тул Завхан аймгийн Онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргажээ.