Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу санал болгосноор Улсын Их Хурал энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгон оруулж ирсний дагуу Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өчигдөр Хууль зүйн байнгын хороотой хамтран /2019.04.30/ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээж, хөтлөн явуулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, О.Батнасан нар оролцож, нэр дэвшигчдээс асуулт асуужхариулт авахын зэрэгцээ, тэдэнд ханданүг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэний нийгмийнхэн нэр дэвшигчдээс авлигатай тэмцэх байгууллагын дарга, дэд даргаар томилогдох гэсэн хүсэл, зориг, сонирхол болон авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар оновчтой, шийдвэртэй үйл ажиллагаа явуулах, томоохон хэргүүдийг илрүүлж, шалган шийдвэрлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, тайлагнах үйл ажиллагааг нарийн,тодорхой болгох зэрэг өргөн хүрээнд асуулт асууж, хариултаа авлаа.
Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Томилогдсон тохиолдолд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын дэмжлэгээр явуулж, иргэдээс нүүр буруулахгүй. Томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэхэд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэсэн бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Ажил, албан тушаалын чиг үүргээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана” гэж байв.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар “Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хүргүүлнэ. Нэр дэвшигчдийн асуултад хариулт өгч байгаа болон байр сууриа илэрхийлж байгаа байдлаас энэ хүмүүсийг томилох боломжгүй үндэслэл байвал нэрийг нь санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгч эргүүлэн татах боломжтой. Мөн УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ томилох, эс томилохыг шийдээд явна. УИХ-тай зөвшилцдөг болон УИХ-аас томилдог албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар иргэд нэр дэвшигчдээс ач холбогдол бүхий асуулт асууж, хариулт авч байна. УИХ энэ үйл ажиллагааг хэвшүүлснээр иргэдийн УИХ-д болон төрд итгэх итгэл дээшлэнэ. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд энэ мэтчилэн тодорхой хэмжээгээр оролцох нь олон талын ач холбогдолтой. Томилогдох гэж байгаа албан тушаалтнууд ч эргээд иргэдийн хяналтад орж байна. Цаашид УИХ-тай зөвшилцдөг болон томилдог бүх албан тушаалтныг олон нийтийн хараа хяналт дор хэлэлцэж байх болно” гэлээ.
Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
66.181.161.109
Хариулах 2019.05.03
Юуны өмнө шинэ дарга нартаа баяр хүргээд, ажлын амжилт хүсье! Оюунэрдэнэ даргын хэлсэнээр АТГ цаашид байх хэрэгтэй эсэх нь та нарын хэрхэн ажиллахаас хамаарч шийдэгдэх байж ч магад! сайн ажиллаж олон хэргийн зангилааг зөв тайлж, Төрийн дайсныг нухчин Түмний сэтгэлийг түгшүүрийн арилгаж амар тайван болгох болтугай! Бас АТГ-ын анхны дарга агсан Б. Д... гуайн амь нас бас л зохион байгуулалттай улс төрийн аллага байх гэж боддог тэгэж харагддаг!!! Гэтэл АТГ нь энэ талаар дуугүй байсаар өнөөг хүрсэн нь хачирхалтай! Хэрэг илрүүлэх байгууллага нь даргынхаа үхлийн зангилааг тайлж чадахгүй байгаа нь Улс орны бусад хэргийг ч илрүүлэх чадамжгүй юм аа! гэж итгэл бөхөөсөн мэссэжийг улс орон даяар цасаар өдий хүрлээ!!! Энэ талаар анхаар ч Удирдаж буй байгууллагынхаа түүхийн энэ хар толбыг арилгаж, шудрага үнэний эх булаг болсон байгууллага болгохын тулд АТГ-ын өөрийнхөн түүхийг ч бас үнэн зөвөөр бичигдэх эхлэлийг тавьж өгөхийг хүсье!!! Улс орон маань уруудах уу!? өгсөн үү? гэдэг нь та бүгдийн хэрхэн ажиллахаас хамаарах байхаа гэх иргэдийн итгэлийг сэргээгээд өгөөч!!! "АТГ-ын сүүлчийн дарга" гэх үгийг "авилгачид" л сонсохыг хүсэж байгаа байх! ард түмэн ямагт тэдний эсрэг байх болно!!! Хүсвэл бид боломжгүйг ч бүтээж чадах, чадаж ч байсан улс шүү дээ! эцэст нь дахиад ажлын өндөр амжилт хүсье!
0 0