Макс Планкийн нэрэмжит хүний хөгжлийн сургуулийн захирал Герд Гигеренцер зөн совингийн тухай судалгаанд дээр удаан хугацааны турш ажиллаж байгаа юм. Тэрээр энэ талаар ярихдаа өөрийн мэргэжлийн болон хувийн амьдралынхаа жишээг татдаг. Нэгэн ярилцлагадаа  Герд Гигеренцер ямар нэгэн шинжлэх ухааны судалгааны ажил хийж байх үедээ зөн совин мэдэрдэг гэжээ. Хэдийгээр ийм шалтгаан холбоо огт байхгүй ч яагаад ийм мэдрэмжийг мэдэрдэг, мөн яагаад заавал тэр замыг дагах ёстой гэдгээ тайлбарлаж чадахгүй байв. Эрдэмтний үзэж буйгаар түүний зөн совин хэр үнэн болохыг тооцоолох боломжтой ажээ.

Эрдэмтэн нэгэн өдөр Зельд Берт гэх найзтайгаа тааржээ. Кофе уунгаа өдөр тутмын амьдралын талаар болон өөр олон зүйлсийн талаар ярилцсан хэрэг. Герд өөрийгөө нэгэн өгүүлэл бичих сэдэв хайж эрж байгаа гэхэд “Та хэзээ нэгэн цагт зөн совингийн талаар бичиж үзвэл ямар вэ. Зөн совин өндөртэй хүн бусад хүмүүстэй харьцуулахад оюун ухааны чадвар сайтай байдагтай санал нийлэх үү, зөн совинг оюун ухааны нэгэн хэлбэр гэдэг бодол орж ирдэг үү гэж Зельда асуусан юм. Зельда бид 2 коллежийн найзууд. Бид мэдлэгт "дурласан" хоёр л доо. Түүний асуултыг сонсоод миний “зургаа дахь мэдрэхүй” “тийм” гэж хариулахад хүрсэн. Түүний ярьж байгаатай би санал нийлж байлаа гэжээ. 

Нэг жишээ дурьдаж болох юм. Бидний зарим нь сандал дээр сууж байна гээд төсөөлөөд үзээрэй. Энэ үед бид өөрсдийн зөн совиндоо итгэх чухал, оюун ухаанаа зарах хэрэггүй гэсэн үг. Харин одоо өөр нөхцөл байдлыг төсөөлье. 

Бид ямар нэгэн тодорхой зүйлийг төвлөрөн судалж байгаа бол маш олон боломжууд, асуултууд гарч ирнэ. Тэр дундаас алийг нь сонгож, алийг нь хасах вэ гээд л. Энэ тохиолдолд бид оюун ухаандаа анхаарлаа төвлөрүүлж, “зургаа дахь мэдрэхүй” биднийг чиглүүлж, өнөөх боломжуудын утгыг ойлгоход туслана. Үүнээс бид боломжит хувилбаруудыг сонгох гарцаагүй.

Судалгаа хийх тусам л таны зөн совин илүү ажиллах болно. Одон орон судлаачдын талаар бодоод үзье. Кеплер, Галилео гээд л.. Тэд маш олон жилийн турш ажилласны үр дүнд манай орчлон ертөнцийн тухай зарим нэг баримтуудыг баталж чадсан. Тэд бүхий л амьдралынхаа турш сурч, судлаж ажиглаж ирсэн. Хариултыг нь мэдээж зөн совингийн тусламжтайгаар олж чадсан хэрэг. Нийгэм хэдий тэдэнд итгээгүй ч тэд өөрсдийн хийсэн нээлтүүдийн төлөө тэмцсэн юм. Яагаад гэвэл тэд судласан, ажигласан зөн совиндоо итгэсэн юм.

Агуу суут эрдэмтэн Альберт Эйнштейн хүртэл зөн совинд итгэж, үүнийг бурханы бэлэг хэмээн үзэж байжээ. Орчин үед маш олон бизнес эрхлэгчид зөн совингоо дагах нь хий дэмий утгагүй зүйл гэж боддог. Гэвч тийм биш гэдгийг эрдэмтэд нотолчихсон.