Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургаадугаар сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд: 

  • 06 дугаар сарын 10-нд Казакстан,
  • 06  дугаар сарын 11-нд Токио,
  • 06  дугаар сарын 15-нд Энэтхэг,
  • 06  дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • 06 дугаар сарын 18-нд Сөүл
  • 06 сарын 19-нд Франкфурт хот руу нислэг үйлдэх юм.

Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.