Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдийнхээ гар утсыг өөрийн утастайгаа холбоод байршлыг нь харах аргыг хуваалцлаа. Ингэхдээ

1. "Google Maps" аппликэйшнээ нээнэ.

2. Өөрийн профайл хэсэгт дарж, нэвтэрч орно.

3. Цэснээс "Location share" хэсгийг идэвхжүүлж, "New share" дээр дарна.

4. Байршлаа хэдий хугацаанд хуваалцахаа сонгоно.

5. Идэвхжүүлсэн байршлаа хэрхэн хуваалцаж болох сонголтуудаас өөрт тохирохыг сонгож, илгээнэ.

Хэрэв холбоосыг олохгүй байгаа бол буцаж "Google Maps" аппликэйшнээ нээж, "Update" хэсгийн "Noticification" сонголтыг дарвал таны байршлын мэдээллийг хадгалсан линк харагдах болно.