Та олон төрлийн санхүүгийн сургалтанд хамрагдаж, санхүүгийн эрч чөлөөний талаар ном, лекц, подкаст, нэвтрүүлгүүд үзсээр л байна уу?  

Гэсэн хэдий ч амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй төөрсөөр л байна уу ?

Шалтгаан нь ердөө л та хэт их өгөгдлийг цуглуулаад түүнийгээ боловсруулж мэдлэг болгон практик дээр ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь юу вэ гэвэл таны олж авч буй мэдээллүүд хоорондоо харилцан уялдаагүй, таны онцлогт тохирсон бус, сонсоход ойлгомжтой хэдий ч өөртөө тохируулан ашиглах боломжгүй бэлэн шийдлүүд байдаг. 

Мөн үүсэж байгаа асуудлын суурь шалтгаанд биш илрэн гарч буй шинж тэмдэгт төвлөрдөг учраас таны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Жишээ нь хүний бие халуурахад зөвхөн халууны эм уугаад эдгэрдэггүй. Хоолой өвдсөн үү? Ямар нэгэн үрэвсэлт өвчин үү? Гэх мэт яагаад халуурсан суурь өвчнөө илрүүлж түүнийгээ эмчилсний дараагаар бид бүхний бие бүрэн эдгэрдэг. 

Үүний нэгэн адилаар бид бүхэн санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэж буй суурь шалтгаанаа танин мэдэж, түүнийгээ хэрхэн шийдвэрлэх арга замаа өөрийн гэр бүлд тохирсон загвараар боловсруулж сурах нь бид бүхэнд илүү үр дүнтэй байх болно. 


Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах арга зам” 2 өдрийн 4 цагийн сургалтыг 1 жилийн хугацаанд зохион байгуулж ирсэн билээ. 

Харин одоо бид бүхэн уг сургалтын хөтөлбөрийг шинэчилж, илүү олон төрлийн арга зам бодит кейсүүд дээр үндэслэсэн 12 академик цагийн сургалтыг зохион байгуулах гэж байна. 

Тус сургалтаар та бүхэндээ дараах үр шимийг хүртэх боломжтой. Үүнд: 

  • Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад сөрөг нөлөө үзүүлж буй асуудлыг ангилах, үүсгэж буй шалтгаан үр дагаварын холбоосыг илрүүлнэ. 

  • Асуудлыг шийдвэрлэх хэрэгцээндээ үндэслэн зорилгоо тодорхойлно.

  • Гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах жишиг загварын дүрслэлийг боловсруулна. 

  • Эрсдэлээс хамгаалах арга замуудыг бодит кейс дээр үндэслэн танин мэднэ.

  • Хөрөнгө оруулалтын удирдлагын талаар танин мэднэ. 

  • Гэр бүлийн орлого, зарлагыг хөтлөх жишиг загварыг ашиглаж сурна. 

  1. Сургалтын хугацаа: 10 академик цаг, Төлбөр: 100,000 төгрөг, Эхний 15 хүн хямдралтай тул та бүхэн яараарай!

Хугацаа: 9 дүгээр сарын 1-ээс 15 хүртэл