Peak.mn
06 сарын 12, 2024
Урин дулаан цаг ирж, гадаа дулаарснаар иргэд, ихэвчлэн өсвөр насны хүүхэд, залуус унадаг дугуй, түрээсийн скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож, явган хүний замаар зорчих нь элбэг болсон.
Мөн эдгээрийн дотор 16 нас хүрээгүй хүн мопед унаж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдлууд ихсэж, зам тээврийн ослын аюулд өртөх эрсдэл дагуулж буй холбоотойгоор Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс зөвлөмж хүргэж байна.
Унадаг дугуй, скүүтер, скейтборд унахдаа баримтлах аюулгүй ажиллагааны дүрэм:
Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.