Гарамгай уран бүтээлчдийн 17 дахь удаагийн нэгдсэн “Virtuoso Gala Concert” ирэх сарын 15-нд болно. Улсын Филармонид болох энэ удаагийн тоглолтод 2018, 2019 онд эх орондоо болон гадаадын нэр хүндтэй тайзнаа амжилттай дуулж, хөгжимдсөн уран бүтээлчид, өсвөрийн хөгжимчид, залуу сопрано хоолойтнууд дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчийн бүтээлийг уран чадварлаг тоглож, дуулж, үзэгч, сонсогчдыг сонгодог болон үндэсний хөгжмийн сэтгэл хоргодом ертөнцөөр аялуулах ажээ.

Дэмжигч байгууллагаар БСШУСЯ, Монгол Улсын Консерватори, Улсын филармони болон урлагийг дэмжигч хувь хүмүүс, сангууд ажиллаж байгаа юм байна.

Тус уралдааны хамгийн бяцхан хийлч нь Насанжаргал юм. Тэрээр 2017 онд БНСУ-ын Сөүл хотод болсон Залуу хегжимчдийн олон улсын уралдаанд III байр, 2019 оны гуравдугаар сард Монгол Улсад болсон өсвөрийн хөгжимчдийн “Талант ” уралдааны бага насны ангилалд I байр, 2019 оны долдугаар сард Австри, Голланд улсад болсон “Grand Preise” уралдаанд бичлэгээр I байр, 2019 оны тавдугаар сард БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч Koсианы нэрэмжит олон улсын өсвөрийн хийлчдийн 61 дүгээр уралдаанд IV байр эзэлж байсан билээ.

“Virtuoso Gala Concert-2019”-д тоглох уран бүтээлчид:

Б.Насанжаргал 7 настай. МУК-ийн хийлийн ангийн сурагч.
З.Амин-Эрдэнэ 7 настай. МУК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч
Э.Эмүжин Өсвөрийн хийлч. МУК-ийн 9 дүгээр ангийн сурагч
Э.Энхманлай Залуу төгөлдөр хуурч. МУК-ийн I курсийн оюутан
О.Төмөрхуяг Морин хуурч. Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин
Ч.Ану Сопрано. МУК-ийн төгсөгч
Т.Бат-Үжин Сопрано. МУК-ийн магистрант
Цохивор хөгжмийн квартет. ДБЭТ, ҮУИТ, МУК-ийн хөгжимчид:
С.Хүлэгбаатар, Э.Түвшинсайхан, О.Билгүүн, Т.Хастөр

Ж.Доржсүрэн Виолончельч. Улсын филармонийн симфони оркестрын хөгжимчин
Модон үлээвэр хөгжмийн квинтет. Улсын филармонийн хөгжимчид:
Б.Энхтуул, О.Тэргэл, Б.Дарханбаатар, Х.Тунгалаг, Б.Бат-Эрдэнэ

Б.Уранзолбоо Меццо сопрано. ДБЭТ-ын гоцлол дуучин
Н.Жүрмэддорж Эвэр бүрээч. ҮУИТ-ын гоцлол хөгжимчин
Б.Монголхүү Баритон. Дуурийн гоцлооч

Эгшиглэх бүтээлүүд:
- Зейтц, концерт no 5. I анги (хийл)
- К.Черни, этюд. 299 no.38 (төгөлдөр хуур)
- Жено Хюбай, “Кармен" уран сэтгэмж (хийл)
- М.Равель, Токката (төгөлдөр хуур)
- Д.Поппер, Тарантелла (морин хуур)
- Ж.Верди, “Хувь заяаны хүч” дуурийн Леонорагийн ари “Pace pace mio dio” (сопрано)
- В.А.Моцарт “Увдист лимбэ” дуурийн
Шөнийн хатны ари (сопрано)
- Минору Мики, “Маримбын гайхамшиг” (цохиврын дөрвөл)
- П.И.Чайковский, пеццо каприччио (виолончель)
- Жак Иберт, Гурван жижиг аяз (модон үлээврийн тавал)
- Ж.Россини, “Итали бүсгүй Алжирт” дуурийн Изабеллагийн ари (меццо сопрано)
- Ш.Өлзийбаяр, эвэр бүрээд зориулсан концерт (эвэр бүрээ)
- И.С.Бах, Ари (баритон)